Шууд Chart

Бизнес эрхлэгчид сургалтанд хамрагдлаа

2017-04-05 14:33:57

Орон нутгийн онцлогт тохирсон, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор “Говийн бүсэд органик газар тариаланг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн Дорноговь аймагт боллоо.

Говийн бүсэд усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон экологийн хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд ус чухал үүрэгтэй.

Тиймээс усалгааны ашигтай системийг нэвтрүүлэхэд газар тариаланчид шинэ техник технологийг турших, худалдан авч хэрэглэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж эхлээд байна.

Дорноговь аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэгч 200 гаруй аж ахуй нэгж, иргэн ажилладгаас ихэнхи хувь нь тарвас тариалдаг байна.

Тарвас хулуу, амтат гуа, нь дулаан их шаарддаг учир говь нутагт тариалахад хамгийн тохиромжтой ургамал гэдгийг тариаланчид ярьж байна.

Дорноговь аймаг нь агропаркаа түшиглэн орон нутгийнхаа онцлогт тохирсон эрүүл хөрсөнд тарьж ургуулах боломжтой хүнсний ургамалыг тарих чиглэлүүдийг газар тариалан эрхлэгчиддээ өгдөг. Цаашид говь нутаг дулааны цаг урттай учраас хүлэмжийн аж ахуйн тариалалтыг хөгжүүлэх, гуаны төрлийн ургамалыг түлхүү тариалж байгаа тариаланчдаа дэмжих бодлого барих юм  байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бизнес эрхлэгчид сургалтанд хамрагдлаа   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй