Шууд Chart

БНАСАУ шинэ төрлийн пуужин харвасан байж магадгүй

2017-04-05 15:18:38

Умард Солонгос өнөө өглөө орон нутгийн цагаар 6:42 минутын орчимд Өмнөд Хамгёндо муж дахь цэргийн байгууламжаас пуужин хөөргөлөө гэж АНУ-ын цэргийн командын төвөөс мэдэгдсэн байна. АНУ-ын Номхон далайн командын төв Умард Солонгосоос харвасан пуужин шинэ төрлийн, дунд тусгалын баллистик пуужин, тодруулбал, "КиЭн-15" загварын дунд тусгалын баллистик пуужин байж магадгүй гэж өөрсдийн цуглуулсан мэдээлэлд үндэслэж мэдэгдсэн байна.

Тэдний тогтоосноор Умардын харвасан пуужин 9 минут орчим зам туулаад Япон тэнгист унажээ. Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын "Ёнхап" агентлаг ч мөн уламжилж байна. Мөн АНУ-ын армиас Умардыг пуужин харвалаа гэж мэдээлсний дараахан Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёосихидэ Суга Умардыг пуужин харвасан гэдгийг нотолж, АНУ-тай яг адил мэдээллийг өгсөн байна. Японы тал Умардын өнөө өглөө харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унаагүй болов уу гэж таамаглаж байна.

Одоогоор Япон тэнгист пуужин унасан бүсэд нисэх онгоц болон усан онгоц өртөж осолдсон тухай мэдээлэл Японы эрх баригчдад ирээгүй гэдгийг Суга онцолсон байна. Үүний зэрэгцээ Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Умард Солонгосын өнөөдөр харвасан пуужин Япон улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байна гэж үзэж, энэ үйл явдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчлөө гэж зэмлэн буруушаасан мэдэгдэл хийжээ. Гэхдээ одоогоор Умард Солонгосын талаас пуужин харвасан тухайгаа нотолж мэдэгдэл гаргаагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ шинэ төрлийн пуужин харвасан байж магадгүй   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй