Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирид химийн зэвсэг ашигласан гэх асуудлаар шуурхай хуралдав

2017-04-05 15:28:26

Сирийн баруун хойд бүс нутагт агаарын цохилтын улмаас 60 орчим хүн амь үрэгдэж, 300 орчим хүн гэмтэж шархдлаа гэж өчигдөр олон улсын хэвлэлүүдээр мэдээлсэн. Өнөөдөр энэ асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан хийх гэж байна.

Энэ агаарын цохилтын үеэр химийн зэвсэг ашиглажээ гэж Сирид төвтэй хүний эрхийн байгууллага сэжиглэж буй юм байна. Энэ агаарын цохилтыг өчигдөр өглөө Сирийн Идлиб мужийн сөрөг хүчнийхний хяналтад байдаг бүс нутагт өгсөн. Дээрх хүний эрхийн байгууллага энэхүү агаарын цохилтод бага насны 11 хүүхэд өртсөн. Тухайн бүсийн оршин суугчид амьсгалахад хүндрэлтэй болсон. Химийн зэвсгийн шинж тэмдэг илэрч байна гэж иргэд нь мэдээлснийг олон улсын хэвлэлүүдэд уламжилжээ.

Мөн тус байгууллага энэ агаарын цохилтыг Сирийн газрын армийнхан өгсөн байж магадгүй гэж үзэж буй юм байна. Сирийн Идлиб мужийн дийлэнх нутаг нь Сирийн сөрөг хүчнийхний мэдэлд байдаг, энд Сирийн Засгийн газрын цэргийнхэн Оросын агаар сансрын хүчний дэмжлэгтэйгээр цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. Сирийн Батлан хамгаалах яам Идлиб мужид химийн зэвсэг ашигласан цохилтыг алан хядагчид өгсөн гэж үэзж байна.

Өөрөөр хэлбэл, Идлиб мужид алан хядагчид болон түүнийг дэмжигчид химийн зэвсэг ашигласан гэж Сирийн Засгийн газраас мэдэгдлээ. Мөн ОХУ-ын батлан хамгаалах яам Оросын дэмжлэгтэй Сирийн армийнхан химийн зэвсэг ашиглалаа гэж Өрнөдийн хэвлэлүүдээр өгч байгаа мэдээлэл бол үндэслэлгүй, ОХУ-ын агаар сансарын хүчний онгоцууд Идлиб мужийн тухайн бүсэд ямар ч агаарын цохилт өгөөгүй гэдгийг нотолж, мэдэгдэл хйисэн байна.

Сирид химийн зэвсэг ашигласан байж болзошгүй гэсэн үндэлслээр Франц, Их Британи Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах хүсэлт өчигдөр гаргасан юм. Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа АНУ Франц, Их Британийн хүсэлтийг хүлээн авч, шуурхай хуралдааныг өнөө өглөө 10 цагт эхлүүлэхээр болсон. НҮБ Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг одоогоор нотолж чадахгүй, хэрвээ ашигласан нь тогтоогдвол үүнийг олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр буруутгах болно, ямар ч газар химийн зэвсэг ашиглах нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн алхам гэж үздэг гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирид химийн зэвсэг ашигласан гэх асуудлаар шуурхай хуралдав   
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй