Дундговь аймагт “Говийн бүсийн аймгуудын Мэргэжлийн боловсрол сургалтын төвийн багш нарын мэдлэг, ур чадварыг үнэлэн цэгнэх уралдаан боллоо.
Тус аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв оны өмнө шинэ хичээлийн байртай болсонтой холбогдуулан олон уралдаан тэмцээнийг аймагтаа буюу өөрийн сургуульд зохион байгуулах болсон байна. Энэ удаад “Говийн бүсийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын дунд илтгэлийн уралдаан, шилдэг технологич багш шалгаруулах тэмцээн боллоо. Уралдаанд Дундговь аймгийн МСҮТ-өөс гадна Өмнөговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Хэнтий, Төв аймгийн Эрдэнэ сум, Улаанбаатар хотын Налайх дүүрэг гэсэн долоон аймгаас найман сургууль оролцлоо.
Мэргэжлийн сургалтын төвийн багш нарын дунд туршлага солилцох ажил мэргэжлийн уралдааныг жил бүр зохион байгуулж тэдний ур чадварыг дээшлүүлж ирсэн байна.
Энэ жилийн говийн бүсийн шилдэг технологич багшаар Төв, Хэнтий аймгийн МСҮТ-ийн багш шалгарсан байна.
| Багш нарын мэдлэг, ур чадварыг үнэлэн цэгнэх уралдаан боллоо | ||
| Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.