Шууд Chart

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн авлигын эсрэг жагсаалын талаар байр сууриа илэрхийлэв

2017-04-05 16:01:56

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев авлига хээл хахуулийн эсрэг сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдээр болсон жагсаалуудын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр эдгээр жагсаалыг улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн далд санаа агуулсан хүмүүс зохион байгуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл,  жагсаал зохион байгуулагчид эрх баригчид муу ажиллаж байна, харин өөрсдөө шилдэгүүд гэж харуулахыг хичээж байна. Жагсаалын үеэр гаргасан бичлэг бол санаатайгаар хийсэн зүйл, үүнийг их мөнгөний төлөө хийсэн, тэр мөнгийг энгийн иргэдээс цуглуулаагүй, хувийн ивээн тэтгэгчдийн мөнгөөр хийсэн, энэ бүгд нийлээд улс төрийн зорилгоо биелүүлэхэд чиглэсэн гэж Дмитрий Медведев мэдэгджээ.

Мөн Дмитрий Медведевийг авлига хээл хахууль олон тэрбумын өртөгтэй үл хөдлөх хөрөнгө авсан гэх мэдээллийг тэрбээр ор үндэслэлгүй гэж няцаасан байна. Мөн түүнчлэн сөрөг хүчнийхэн жагсаалд залуучуудыг цахим орчинд уриалан дуудаж байна. Залуус ч тэдний уриа лоозонг барьж жагсаж байна, харамсалтай нь сөрөг хүчнийхний энэ үйлдэл бол хууль бус юм, үүний үр дагаварт гэм зэмгүй залуус буруутан болж, хуулийн хариуцлага хүлээж байна. Иймд залуус өөрийн улс төрийн зорилгоо биелүүлэх гэсэн уриалгад итгэж, тэдний дуу хоолойг дамжуулахад оролцохгүй байх нь зөв юм гэдгийг ч онцолжээ.

Харин сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навалнигийн хувьд тэрбээр хуулийн хариуцлага хүлээж байгаа хүн, тэр өөрийгөө сонго гэж уриалж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Цаашид ажлаа үргэлжлүүлж хийнэ, хэдийгээр хувь хүн талаас нь буруутгасан, гүтгэсэн мэдээлэл гарч байгаа ч тэр болгонд хариулт өгөөд байх цаг зав байхгүй. Оросын ард түмний өмнө хариуцлага үүрч байгаа хүний хувьд цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх болно гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн авлигын эсрэг жагсаалын талаар байр сууриа илэрхийлэв   
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй