Шууд Chart

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдаан болно

2017-04-05 16:27:41

Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй Монгол улсын 21 аймгийн оёдолчин, үйлчин эмэгтэйг хамруулсан “Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг зохион   байгуулах гэж байна.

Монгол уламжлалыг үе дамжуулан авч явж байгаа үйлчин эмэгтэйчүүдээ урамшуулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх. Мөн Монгол дээл хувцсыг урладаг эдгээр хүнийг хөшигний араас гаргаж олон нийтэд таниулах нь тус уралдааны зорилго оршиж байна.

Уралдааныг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас санаачлан 21 аймгийн нийт оёдолчдын дунд зохион  байгуулах гэж буй.

Уралдаанд оролцогчдын хувьд мэргэжил, нас, хүйс заагаагүй бөгөөд бүх оёдолчинд “Уран үйлчин” гэсэн цол тэмдэг хүртээх аж.

Уралдааны шагналын сан 100 сая төгрөг агаад эхний ээлжинд Дархан-Уул, Орхон аймгийн  оёдолчид хамрагдах гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдаан болно  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй