Шууд Chart

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан хамрагдана

2017-04-05 17:11:33

Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр гурван жил амжилттай хэрэгжүүлж байна. Энэ угацаанд 2390 оюутан хамрагдаад байгаа бол энэ жил  1000 оюутан байхаар Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ. Харин Дархан-Уул аймгаас 35 оюутан хамрагдахаар болоод байна.

Дархан-Уул, Орхон аймгийн их дээд сургуулийн 100 оюутан энэ сарын 1-нээс ирэх зургадугаар сарын 1 хүртэл “Дархан Өргөө” сургуульд цэргийн онолын хичээлийг эхлээд судлах аж.

Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаа ирэх зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны хооронд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хийх   юм байна.

Хөтөлбөр хэрэгжснээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл   хангагдаж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж буйгаараа ач холбогдолтой. Мөн оюутан залуус эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдартай, сэтгэл зүйн бэлтгэлтэй хувь хүн болон төлөвшдөг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан хамрагдана   
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
шудрага байцгаая л даа [66.181.178.xxx] 2017-04-06 11:59
Манай хуулинд хугацаат цэргийн албыг 12 сар хаана гэж заасан байдаг.Гэтэл оюутан цэрэг нэрээр 2-3 сар хаадаг боллоо.Ингэж ялгаварлан үйлчилдэг хууль байдаг юм уу.Эсвэл МУ-ын Ерөнхийлөгчид хуулийг ингэж биелүүлэх эрх байдаг юм уу.Ойлгохгүй байна шүү.Шудрага байцгаая л даа.

Бидэнтэй нэгдээрэй