Шууд Chart

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд орон тоо дутагдаж байна

2017-04-06 09:36:14

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд жилд амбултариор 90 орчим мянган хүнд үзлэг хийж, 10-11 мянгыг нь хэвтэн эмчлүүлдэг байна. Одоо байгаа орон тоо 354 эмч, ажиллагсадтай. Гэвч БОЭТ-ийн стандарт үйлчлэх хүрээгээрээ 512 эмч мэргэжилтэн ажиллаж байж үйлчилгээ хүртээмжтэй байна гэсэн судалгаа гарчээ.

БОЭТ-ийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасаг шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Цээжний хөндий, бөөрний мэс, түнхний үе болон үений ус солих мэс заслийг орон нутагтаа хийдэг болсон байна. Мөн Гемодиализын хоёр аппараттай болсоноор Улаанбаатар руу явдаг байсан хөдөлгөөн багассан аж.

Дотор арьсны клиникийн хувьд нийт 53 ортой өдрийн ээлжиндээ хоёр сувилагчтай. Харин шөнийн ээлжинд нэг сувилагч ажилладаг байна. Хүн хүч байнга дутагдалтай байдаг учраас  эмчилгээний чанар, харилцаа, ажлын чадавхид сөргөөр нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн энд зүрх судасний эмгэгтэй өвчтөнд зориулсан хүчилтөрөгч, өтгөрүүлэгч аппарат, тарилга дуслын автомат шахуурга зэрэг нэн тэргүүнд байх ёстой тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд орон тоо дутагдаж байна   
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй