Шууд Chart

Өнөөдөр дэлхийн түүхэнд

2017-04-06 11:51:14

1810 он:

АНГЛИЙН БАЙГАЛЬ СУДЛААЧ ФИЛИПП ГЕНРИ ГОССЕ МЭНДЭЛЖЭЭ

  • 1810 оны энэ өдөр Английн байгаль судлаач Филипп Генри Госсе мэндэлсэн юм байна. Тэрбээр далайн биологийн төрөл зүйл болон хорхой шавьж судлаач байсан байна. Түүний хамгийн алдартай зохион бүтээл нь  өнөөгийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон аквариум юм. Өнөөдөр шилэн хоргыг  засал чимэглэл, судалгаа шинжилгээ, худалдаа арилжаа гэх олон салбарт ашигладаг болжээ.

1896 он:

ГРЕКИЙН АФИН ХОТНОО ОРЧИН ҮЕИЙН АНХНЫ ОЛИМПИЙН НААДАМ ЭХЭЛЖЭЭ

  • Эртний олимпийн үзэл санааг сэргээж, уламжлан хөгжүүлсэн гавьяат хүний нэг нь Францын нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч нийгмийн зүтгэлтэн Пьер Де Кубертин юм. Түүний санаачилгаар, 1894 онд Парист ОУ-ын тамирчдын их хурал хуралдаж, олимпийн үндсэн зарчмыг боловсруулж, 1896 оны 4 сарын 6-ны өдөр Грекийн Афин хотод хамгийн анхны орчин үеийн Олимпийн наадмыг эхлүүлсэн түүхтэй. Тус Олимпийн наадам нь  4 сарын 6-наас 15- ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд  14 орны 241  тамирчид спортын 9 төрөлд, 43  багц медалийн төлөө өрсөлджээ. Харин тухайн үед, эмэгтэйчүүд Олимпийн наадамд оролцох эрхгүй байсан юм байна.

1909 он:

УМАРД ТУЙЛЫГ НЭЭН ИЛРҮҮЛЖЭЭ

  • 1909 оны энэ өдөр Судлаач эрдэмтэн Роберт Эдвин, Маттею Хенсон нар Умард буюу Хойд туйлыг нээн илрүүлжээ. Тэд Умард мөсөн далайгаар аялсан анхны Африк-Америк гаралтай судлаачид байжээ.  Арктикийн тэсгим хүйтэн уур амьсгалд дасаж зохицсон уугуул оршин суугчид байдаг бол харин Антарктид буюу өмнөд туйлд, цөөн тооны судлаачид түр хугацаагаар байх боловч, суурьшин амьдрахад хэтэрхий хүйтэн нутаг юм. Хойд туйл нь дэлхийн хамгийн хойд цэг учраас, энэ туйл дээр бүх зүг чиг өмнө зүгийг заадаг байна.

АББА ХАМТЛАГ ЕВРОВИШН ОЛОН УЛСЫН ДУУНЫ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ

  • 1974 оны энэ өдөр Швед улсаас гаралтай Абба хамтлаг Евровишн олон улсын дууны тэмцээнд түрүүлжээ. Үүнээс хойш Абба хамтлаг олонд танигдаж, алдрын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Абба хамтлаг нь Шведийн Стокольм хотноо 1972 онд байгуулагдсан поп хөгжмийн хамтлаг юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр дэлхийн түүхэнд  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй