Орхон аймгийн Баян-өндөр сум орон нутгийн “NBTV” телевизтэй хамтран төрийн байгууллагын залуучууд оролцсон 11 байгууллагын 12 залуу Монгол ёс заншлаасаа улам суралцах, малч ухаан, малчин түмний хөдөлмөрийг үзэгчдэд хүргэх зорилгоор "Илгээлтийн эзэд" реалити нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байна.
Малчны хотонд хотын амьдралд өсөж хүмүүжсэн 12 залуу дөрвөн хоногийн турш интернет, гар утасгүй орчинд малчны амьдралаар амьдарч, малч ухаанд суралцах төдийгүй мал төллөж байгаа энэ үед мал маллагаа, төл малыг арчилах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх гэнэ.
Тус нэвтрүүлгийн гол зорилго нь амьд харилцаа багасаж, малын захад гарах залуусын тоо цөөрч буй энэ үед залуучуудыг малд ойртуулах, малын ашиг шим, ажил хөдөлмөрийн талаар залуу хойчид болон үзэгчдэд хүргэхэд оршиж байна.
| "Илгээлтийн эзэд" реалити нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ | ||
| Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.