Шууд Chart

Ан Сан Су Чи: Мьянмарт үндэсний цөөнхийг хавчин устгасан зүйл байхгүй

2017-04-06 15:06:30

Мьянмарт үндэсний цөөнх болох Рохинжа нарыг устгах ажил явагдаж байна гэх шүүмжлэлийг Ан Сан Су Чи эрс няцаасан байна. Тус улсын Ракхайн мужид лалын шашинтай үндэсний цөөнх болох Рохинжа нар маш хүнд хэцүү нөхцөлд амьдардаг, тэдний эрх үргэлж зөрчигдөж, засгийн газрын цэргүүд болоод бусад буддын шашинтай бүлэглэлүүдийн дайралт, хавчлага шахалтад өртдөг гэх шүүмжлэлийг олон улсын хүний эрхийн байгууллагаас тавьж, энэ нөхцөл байдлыг сайжруулахыг Мьянмарын засгийн газраас удаа дараа шаардаж байсан.

Гэвч нөхцөл байдал дээрдээгүй. Өнгөрсөн жил хэд хэдэн удаа томоохон халдлагууд Хятадтай залгаа хилийн ойролцоо гарсан бөгөөд үүний улмаас 70 мянга гаруй Рохинжа үндэстэн хөрш Бангладеш рүү дүрэвсэн. Тэдний амьдрах нөхцөл байдал маш хүнд байсан талаар хүний эрхийн байгууллагуудад уламжилсан байдаг.

Харин АН Сан Су чи нөхцөл байдал ярьж байгаа шиг амар биш, засгийн газраас эвлэрэх олон алхмуудыг хийсэн ч үр дүнд хүрээгүй. Гэхдээ дүрвэсэн эдгээр иргэдийг эх орондоо эргээд ирвэл гараа тосоод угтан авахад бэлэн, тэднийг санаатайгаар шахаж хавчсан зүйл байхгүй гэж ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ан Сан Су Чи: Мьянмарт үндэсний цөөнхийг хавчин устгасан зүйл байхгүй  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй