Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүх байгууллагуудын дунд цаг хугацаа, эдийн засгийг хэмнэж ажлын хяналт, чанарыг сайжруулах “И оффис программ”-ыг нэвтрүүллээ.
Байгууллагын дотоод болон гадаад сүлжээнд ашиглахад зориулагдсан, сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглан, мэдээ мэдээллийг түргэн шуурхай түгээх, авах, солилцох, байгууллагын дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулж, цаасгүй технологийг нэвтрүүлэх чухал ач холбогдолтой програм хангамжийг Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, ЗД-ын дэргэдэх 22 агентлаг, 15 суманд нэвтрүүлэв.
Дарга удирдлага, ажилтнуудын хариуцсан аливаа баримт бичгийн шийдвэрлэлтийн талаарх цаасан мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлж, цаг хугацааг хэмнэж, шуурхай болгож, бичиг хэргийн зардлыг багасгах өндөр ач холбогдолтой.
Мөн байгууллагын удирдлага тодорхой мэдээллийг өдөр тутам авч танилцан ажил хэргийг жигд, хүртээмжтэй, шуурхай явуулах боломжтой болохын зэрэгцээ бүхий л мэдээлэл электрон байдлаар архивлагдан, найдвартай хадгалагдаж хамгаалагдан, мэдээллийн нэгдсэн сантай болж, түүнийгээ үр бүтээлтэй ашиглах нөхцөл бололцоо бүрдэх юм.
| Өмнөговь аймгийн хэмжээнд “И оффис программ”-ыг нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 3456 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.