Ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Lime Crime" компани “Нэг эвэрт хирс” нэртэй үсний будгийг гаргажээ. Энэ будаг нь амьтан дээр туршилт хийгдээгүй бөгөөд аммеакийн хүчил болон ямар нэгэн химийн бодис агуулаагүй гэнэ. Энэ будгийг хэрэглэхэд үсний өнгө лусын дагинийн гүн ногоон, туулайн бүжингийн усан ягаан, одой морины нил цэцгийн ягаан зэрэг 13 төрлийн өөр өнгөөр хувирна.
Тус компанийн гүйцэтгэх захирал хөх ягаан үст Дой Дээрэ яг ийм цайруулалттай, олон өнгийн үсний будгийг гаргаж авахын тулд 3 жил зарцуулжээ. Энэ будаг нь мөн үсийг бэхжүүлэгч аминдэм ангижруулагчийг давхар агуулдаг учир үсийг гэмтээх, хуурайшуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Сүүлийн үед амьтан дээр туршилт хийгээгүй, ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, брэндүүд зах зээлд эрэлттэй байгаагийн хэрээр үйлдвэрлэгчид нь ч олширч байгаа юм.
Өнгөрсөн жил гарсан Харри Поттер цувралын сүүлийн ангид нүүр хувиргагч нарын ашигласан багс нь амьтны үсээр хийсэн нь нотлогдож олны дургүйцлийг хүргэсэн. Үүнээс үүдэн ихэнх хүмүүс гоо сайхан харагдахын тулд заавал гэмгүй амьтдыг ашиглах шаардлагагүй гэсэн хандлагатай байна.
| Үсэнд 13 төрлийн өнгө оруулах будаг бүтээжээ | ||
| Үзсэн: 1893 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.