Шууд Chart

Бразил улс гадны орноос кофе импортлоно

2017-04-07 12:21:35

Кофены томоохон үйлдвэрлэгч Бразил улс бусад орноос кофе худалдаж авахад хүрсэн байна. Учир нь тус улсад сүүлийн 2 жил дараалан ган гачиг нүүрлэж, кофены ургац өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй мууджээ. Ийм учраас тус улсын засгийн газар гаднаас кофег импортлох боломжтой талаар өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.

Харин тариалан эрхлэгчид засгийн газрын энэ төлөвлөгөөний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Хэдийгээр зарим бүс нутагт жил дамнан үргэлжилсэн ган гачигтай байгаа ч нийлүүлэлт хийх бүрэн боломжтой гээд гаднаас кофе импортлох хүсэлгүй байгаагаа хэлжээ. Өнгөрсөн сард Бразил улсын ерөнхийлөгч Мишелл Темер кофены импортын төлөвлөгөөг танилцуулсны дараа тариалан эрхлэгчид Рио Де Жанейро хотын төвд эсэргүүцлийн жагсаал эхлүүлж байсан. Үүнээс үүдэн засгийн газрын удирдлагууд эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ч Вьетнамаас кофе импортолж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразил улс гадны орноос кофе импортлоно  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.176.xxx] 2017-04-08 01:09
Вьетнам, Тайландын кофе үнэндээ тасархай. Хөөрхий мэддэггүй юм байна даа. Дэлхийн хамгийн үнэтэй 10кофены нэг шүүдээ.
Зочин [202.9.41.xxx] 2017-04-07 14:31
Вьетнам кофег уусан болохгүй дээ
Зочин [122.201.25.xxx] 2017-04-07 14:03
сонин л сонсогдож байна. зугаа цэнгэл хөөгөөд ажил хийдэг хүн байдаггүй байхаа. олимпийн үеэр манай Монголыг гоочилоод байсан. Бурхан шийтгэж байгаа байх даа. Монгол мал хэзээ ч импортлохгүй шүү харин.

Бидэнтэй нэгдээрэй