Германы сайд нарын танхим нийгмийн сүлжээн дэх худал мэдээлэл, гэмт хэргийн агуулгатай аюултай контентуудыг хориглох тухай хуулийн төслийг дэмжлээ. Гэхдээ энэ төсөл парламентын хэлэлцүүлгээр орж батлагдах ёстой байгаа. Хуулийн төслийг тодруулах юм бол, нийгэмд сөрөг нөлөө бүхий агуулгатай контентуудыг удаа дараа нийтэлсэн нийгмийн сүлжээний сайтуудыг 50 сая хүртэлх еврогоор торгох юм байна.
Гэвч фэйсбүүк, твиттер, снайпчат гэх мэт интернет дэх нийгмийн сүлжээний компаниуд хэрэглэгчдийн цахим сүлжээнд нийтэлж байгаа бичвэр, зураг, видео бичлэгийн агуулга, хэмжээнд хяналт тавих боломжгүй, энэ нь ч тэдний хийх ажил биш. Үүнээс болж торгуулах нь шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
"Youtube" хуудас бол дээрх нийгмийн сүлжээнүүдийг бодвол хэрэглэгчдийн нийтэлж байгаа сөрөг агуулгатай контентуудад хяналт тавьж, тэдний 90 орчим хувийг хааж чаддаг байна. Иймд энэ бол боломжтой зүйл гэдгийг хуулийн төслийг санаачлагчид хэлж байна. Нийгмийн сүлжээнд худал мэдээлэл цацаж, бусдын нэр хүндэд халдаж байгаа нэг жишээ бол канцлер Ангела Меркел болоод Сирийн дүрвэгч 2-ын сэлфи хийсэн зураг нийгмийн сүлжээнд маш олон удаа буруугаар ашиглагдсан аж.
| Нийгмийн сүлжээнд сөрөг агуулгатай контент нийтлэхийг хориглох санаачлага дэмжигдлээ | ||
| Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.