Японы Осака хот "Экспо-2025" дэлхийн худалдааны үзэсгэлэнг зохиох эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Японы эрх мэдэлтнүүд дэлхийн худалдааны үзэсгэлэн “Экспо-2025”-ыг Осака хотод зохион байгуулах төлөвлөгөөг батлахад бэлэн болсон байна.
Японы Засгийн газар өргөдөл мэдүүлэх хороог өнгөрсөн гурван сард бүрдүүлж баталсан. Зохион байгуулах эрхийн төлөө мөн Францын Парис хот өрсөлдөх нь тодорхой болсон гэдгээ олон улсын үзэсгэлэнгийн хороонд өнгөрсөн 11 дүгээр сард өргөдлөө мэдүүлсэн байна.
Японы Засгийн газар ирэх долоо хоногийн эхээр Осака хотын өргөдлийн материалыг батлахаар болжээ. Мөн энэ сарын сүүлчээр өргөдлийг Олон улсын үзэсгэлэнгийн хороонд мэдүүлэхээр болсныг NHK мэдээллээ.
| Осака хот олон улсын "Экспо-2025" үзэсгэлэнг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө | ||
| Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.