АНУ-ын эрдэмтэд зүүгүй тариур зохион бүтээжээ. Энэ талаар "Глобал Пост" сайт мэдээлж байна. Массачусетсийн Технологийн их сургуулийн профессор Иан Хантер болон түүний багийн ажлын үр дүнг "Мedical Engineering and Physics" сэтгүүлд нийтэлжээ. Зүүгүй тариур нь электрон соронзон орон зай болон Лоренцийн хүч дээр тулгуурлан ажилладаг.
Зүүгүй тариурын тусламжтайгаар ампул дотор байгаа шингэнийг 314 метр секундын буюу бараг дуу авианы хурдаар цацах боломжтой. Хурдтай цацагдсан шингэн нь хүний арьс эд, эсийг нэвтлэн эм бэлдмэлийг хэрэгтэй газар нь хүргэдэг байна. Тус тариурыг ашиглахдаа даралтын хэмжээг нь тохируулж болдог нь давуу тал болно гэж зохион бүтээгчдийн нэг Кэтрин Хоган мэдэгджээ.
Зохион бүтээгчид удахгүй нунтаг эм цацдаг ижил төрлийн тариур зохион бүтээхээр ажиллаж байна. Шинжээчид шинэ төхөөрөмж нь тариулахаас айдаг өвчтөнүүд төдийгүй эрүүл мэндийн салбарын ажилчдад нэн тустай гэж үзжээ.
АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хянах газрын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн ажилчид, эмч, сувилагч нар дунджаар 385 мянган удаа санамсаргүйгээр зүү тариурт хатгуулдаг гэсэн мэдээллийг өгчээ.
| АНУ-ын эрдэмтэд зүүгүй тариур зохион бүтээлээ | ||
| Үзсэн: 1643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.