БНХАУ-д жолоочгүй нислэгийн төхөөрөмжинд зориулж 150 шинэ онгоцны буудал барихаар болжээ. Учир нь нисдэг төхөөрөмж болон ард иргэдийн аюулгүй байдалтай холбон ийм шийдвэр гаргасан байна. Олон улсад хүргэлтийн нисэгчгүй төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьсон. Үүний нэг нь Хятадын цахим худалдаа эрхлагч JD.com корпораци юм.
Өнгөрөгч хоёрдугаар сард БНХАУ-ын төв хэсгийн Шэньси мужид 300 километрын зайд ачаа тээвэрлэх чадвартай том болон жижиг хэмжээний дронуудад зориулсан авиабаз барих тухай мэдээлж байсан. JD.com-ийн гүйцэтгэх захирал Лю Цяндуны мэдэгдсэнээр ирэх гурван жилийн дотор Сычуань мужид тус онгоцны буудлыг барихаар болжээ.
Ийнхүү жолоочгүй тээвэр хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр Хятад улсын нутаг дэвсгэрийн хаана ч богино хугацааны дотор үйлчилгээ үзүүлнэ. Нийт тээвэрт зарцуулагддаг зардлыг 70 хувиар бууруулах юм. "Синьхуа" агентлагаас мэдээлж байгаагаар JD.com-ийн нисэх төхөөрөмжүүд нь 50 хүртэлх килограммын жинтэй тээшийг тээвэрлэх чадвартай. Гэхдээ 500 хүртэлх килограмм жинг даах төхөөрөмжийн боловсруулалт, судалгаа шинжилгээний ажил ид явагдаж байна.
Энэ оны тавдугаар сар гэхэд тээвэр хийх долоон маршрут замыг боловсруулж эхэлнэ гэж "Синьхуа" агентлагт мэдээлжээ. Тус компани нь 80 см–ийн өргөн, 60 см-ийн өндөр, удирдлагатай тээврийн хэрэгслээр шуудан хүргэлтийн үйлчилгээ хийхийг төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн. Тус төхөөрөмж нь зургаан дугуйн дээр тогтдог, түгжрэл, замын гэрлийг тооцоолж өөрийн маршрутыг боловсруулан гаргах чадвартай. JD.com компани нь 1998 онд байгуулагдаж, 2004 онд онлайн худалдааны зах зээл рүү орсон. Түүнчлэн онлайн худалдаагаараа БНХАУ-д дээгүүрт бичигддэг юм байна.
| БНХАУ жолоочгүй, хүргэлтийн нисдэг төхөөрөмжинд зориулж онгоцны шинэ буудал барина | ||
| Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.