Ойрхи Дорнодын аниме сонирхогчид энэ сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжлэх "Comic Con" үзэсгэлэнд оролцохоор АНЭ-ийн Дубай хотод цугларчээ. Үзэсгэлэнд оролцогчдын ихэнх нь номын баатрын хувцас өмсөж ирсэн. Үзэсгэлэнгийн үеэр манга, аниме ном, видео тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг өргөнөөр борлуулсан.
Энэ нь Дубай хотод зохиогдож байгаа зургаа дахь аниме комик номтой холбоотой үзэсгэлэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнд анх удаа Япон улс оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Тус улс нь өөрийн павильондоо Наруто болон бусад алдартай комик номуудаа танилцуулсан байна.
Мөн аниме номыг будах, Японы бараа бүтэгдэхүүн борлуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг өөр өөрийн лангуунд зохион байгуулжээ. Үзэсгэлэн нийт 3 хоногийн турш үргэлжилсэн. Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн үзэсгэлэнг 70 мянга гаруй гадаад, дотоодын жуулчин сонирхсон гэж мэдээллээ.
| Дубай хотод аниме экспо нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 1374 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.