Америкийн байлдааны онгоцууд Сингапураас Солонгосын хойгийн зүгт хөдөлж байгаа талаар Ройтер агентлаг энэ тухай анх мэдээлсэн. Үүнийг нь Умардын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл улам нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна.
Мөн BBC агентлаг тус бүс нутагт АНУ яг ямар ямар байлдааны онгоцуудаа илгээснийг тодорхой мэдээлсэн. Тэдгээрийн дотор нисэх онгоц тээвэрлэгч "Carl Vinson" хөлөг багтаж байгаа юм байна. Тус хөлөг онгоц нь Нимиц ангиллынх бөгөөд 330 метрийн урттай, нийтдээ байлдааны 80 гаруй онгоц тээх чадалтай. Мөн цохилтын бүлэгт удирдлагат пуужин бүхий сөнөөгч 2 хөлөг онгоц, ийм төрлийн пуужингаар зэвсэглэсэн 2 крейсер багтаж байгаа аж.
Байлдааны бүр цохилтот бүлэг гэж тодорхойлж байгаа энэ хөлөг онгоцууд нь баллистик пуужингуудыг ч замаас нь илрүүлж устгах чадалтай юм. Мөн Америкийн байлдааны хөлгүүдийг эхлээд Австрали руу илгээхээр төлөвлөж байсныг BBC сануулсан байна.
| Их 7 орны гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр эхэлнэ | ||
| Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.