Шууд Chart

Жолоочгүй хүргэлтийн нисдэг төхөөрөмжинд зориулж онгоцны буудал барина

2017-04-11 14:51:07

Хятадад жолоочгүй нислэгийн төхөөрөмжид зориулж 150 шинэ онгоцны буудал барихаар болжээ. Учир нь нисдэг төхөөрөмж болон ард иргэдийн аюулгүй байдалтай холбон ийм шийдвэр гаргасан байна. Олон улсад хүргэлтийн нисэгчгүй төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьсон. Үүний нэг нь Хятадын  цахим худалдаа эрхлагч "JD.com" корпораци юм. Өнгөрөгч 2 дугаар сард, БНХАУ-ын төв хэсгийн Шэньси мужид 300 километрийн зайнд ачаа тээвэрлэх чадвартай том болон жижиг хэмжээний дронуудад зориулсан авиабааз барих тухай мэдээлж байсан.  "JD.com"-ийн гүйцэтгэх захирал  Лю Цяндуны мэдэгдсэнээр ирэх 3 жилийн дотор  Сычуань мужид тус онгоцны буудлыг барихаар болжээ.  Ийнхүү жолоочгүй тээвэр хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр  Хятад улсын нутаг дэвсгэрийн хаана ч богино хугацааны  дотор үйлчилгээ үзүүлнэ.

Нийт  тээвэрт  зарцуулагддаг зардлыг 70 хувиар бууруулах юм. Синьхуа агентлагаас мэдээлж байгаагаар JD.com-ийн нисэх төхөөрөмжүүд нь 50 хүртэлх килограммын жинтэй тээшийг тээвэрлэх чадвартай. Гэхдээ 500 хүртэлх килограмм жинг даах төхөөрөмжийн боловсруулалт, судалгаа шинжилгээний ажил ид явагдаж байна.  Энэ оны 5 сар гэхэд тээвэр хийх  7 маршрут замыг боловсруулж эхэлнэ гэж Синьхуа агентлагт мэдээлжээ.   

Тус компани нь 80 см–ийн өргөн, 60 см-ийн өндөр удирдлагатай тээврийн хэрэгслээр  шуудан хүргэлтийн үйлчилгээ хийхийг төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн.  Тус төхөөрөмж нь  6 дугуйн дээр тогтдог, түгжрэл, замын гэрлийг тооцоолж өөрийн маршрутыг боловсруулан гаргах чадвартай. "JD.com" компани нь  1998 онд байгуулагдаж, 2004 онд онлайн худалдааны зах зээл рүү орсон. Түүнчлэн онлайн худалдаагаараа Хятадад их дээгүүр бичигддэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жолоочгүй хүргэлтийн нисдэг төхөөрөмжинд зориулж онгоцны буудал барина  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй