Интернет хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлэгч дэлхийн томоохон компаниудын нэг "Гүүгл" 2007 оны энэ өдөр зар сурталчилгааны "DoubleClick" компанийг 3.1 тэрбум америк доллараар худалдан авчээ. Энэ наймаа нь "Гүүгл"-ийн хувьд хамгийн үнэтэй наймаа болсон хэдий ч, хамгийн зөв наймаа байсан байна.
Энэ наймааны төлөө Микрософт мөн өрсөлдсөн ч ялагдаж байжээ. Ингэснээр хамгийн хүчирхэг найдвартай гэгдэх хайлтын системийг "DoubleClick"-ийн шинэлэг бөгөөд дэвшилтэт сурталчилгааны шийдлийг хослуулан ашиглан өөрийн үйл ажиллагааг илүү хүчирхэг болгож чадсан юм. Тухайн үедээ "DoubleClick" нь интернетэд суурилсан зар сурталчилгаанаасаа жилд 300 сая америк долларын орлого олдог байжээ.
| 2007 оны энэ өдөр "Google" компани "DoubleClick"-ийг худалдан авчээ | ||
| Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.