Дэлхийн алдарт гольфчин, АНУ-ын тамирчин Тайгер Вүүдс 1997 оны энэ өдөр мэргэжлийн ангилалдаа хамгийн залуу тоглогчоор 21 настайдаа тодорч, дэлхийн хэмжээний од болжээ.
Мэргэжлийн гольфийн тамирчдын дунд жил бүр зохион байгуулагддаг "US мастерс" тэмцээнд түрүүлснээр хамгийн залуу мэргэжлийн тамирчнаар тодорсноос гадна энэ тэмцээндээ хасах 18 пар цуглуулсан амжилтаараа мөн дээд амжилт тогтоосон байна.
Тайгер энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн хамгийн залуу тоглогч болсноос гадна тус тэмцээнд түрүүлсэн анхны афро-америк гаралтай гольфчин хэмээн түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.



| АНУ-ын тамирчин Тайгер Вүүдс хамгийн залуу тоглогчоор тодорчээ | ||
| Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.