1979 оны энэ өдөр дэлхийн ширээний теннисний спортын түүхэнд хосын төрөлдөө хамгийн урт хугацаанд үргэлжилсэн тоглолт болж байжээ.
АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотод 1979 оны дөрөвдүгээр сарын 9-нд эхэлсэн уг ширээний теннисний тоглолт нийт дөрвөн өдөр буюу 101 цаг 1 минут 11 секунд үргэлжилж, дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн тоглолтоор тодорч байжээ.
Одоог хүртэл энэхүү дээд амжилтыг шинэчлэн тогтоогоогүй байна. Тухайн үед АНУ-ын тамирчид болох Lance Warren, Phil Warren, Mark Warren болон Bill Weir нар тогложээ. Харин ганцаарчилсан төрөлд хамгийн урт хугацаанд болсон тоглолт нь 132 цаг 31 минут үргэлжилсэн тоглолт байдаг юм байна.
| 1979 онд ширээний теннисний хосын төрөлд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн тоглолт болжээ | ||
| Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.