Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасаг жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтын танхимтай боллоо. Жирэмсэн эх ямарваа нэг хүндрэлгүй амаржихад жирэмсний үеийн дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн мэдлэг хамгийн чухал байдаг байна.
Эрүүл саруул хүүхэд төрүүлж, иргэн хүн болгож төлөвшүүлнэ гэдэг ураг эхийн хэвлийд анх бүрэлдсэн тэр мөчөөс эхлэн анхаарал хандуулах шаардлагатай учир жирэмсэн эхийн эрүүл мэнд, жирэмсний явц эмчийн байнгын хяналтад байдаг.
Жирэмсэн эхэд чиглэсэн сургалт зөвлөмжийг ч эмч сувилагчид тогтмол өгч, эхийн бие болоод сэтгэл зүйг төрөлтийн үед нь бэлддэг билээ. Гэхдээ эрүүл мэнддээ эх өөрөө болон зөвхөн эмч сувилагч нар ингэж анхаарал хандуулах биш гэр бүлийн гишүүд, тэр дундаа нөхрийн халамж анхаарал тун чухал тул гэдгийг тус төвийн төрөх тасгийн эрхлэгч Саранцэцэг хэлж байв.
| Дорнодын БОЭТ-ийн Төрөх тасаг сургалтын танхимтай боллоо | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.