Шууд Chart

Дарханчууд хөрөнгө оруулалтын ажлынхаа нээлтийг хийлээ

2017-04-13 12:12:11

Дархан-Уул аймгийн удирдлагууд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын нээлтээ хийлээ.

Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүндээ чигэлсэн томоохон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.    

Тодруулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1, орон нутгийн хөгжлийн сангийн 1.4, орон нутгийн төсөв болон замын сангийн зэрэг нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ онд иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрэн хангахын төлөө аймаг орон нутгийн зүгээс бага зардлаар илүү их бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Бүтээн  байгуулалтын ажлын нээлтийн үеэр 2016 оны ажил үйлсээрээ шалгарсан зарим байгууллагыг шагнаж урамшуулав.

Дархан хотод нүүрс угаах, гүн боловсруулах болон хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв байгуулах, “Спорт цогцолбор”-ын барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж ашиглалтад оруулах, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, “Дархан Шарын” гол чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох, малын түүхий эдийн төвлөрсөн зах байгуулах зэрэг томоохон ажлыг хийж гүйцэтгэх  юм байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дарханчууд хөрөнгө оруулалтын ажлынхаа нээлтийг хийлээ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй