“Дэд бүтцийн хяналтад таны оролцоо” сарын аян эхэллээ. Аяны хүрээнд анхан шатанд буюу иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх зорьж байна. Мэдлэгтэй болсноор эргээд иргэдийн хяналт сайжрах учраас барилга байгууламж, авто зам гээд дэд бүтцийн салбарын аюулгүй байдалд иргэн таны үүрэг, хяналт ямар вэ гэдгийг онцолж байгаа юм байна.
Бохирын хоолой цоорч гэнэт ус алдах, эвгүй үнэр үнэртэхээр иргэн та мэргэжлийн байгууллагуудад ханддаг. Мэдээж тэд ирээд засвар үйлчилгээг хийх ч үзэгч та өөрөө ийм нөхцөл байдалд орхоос нь өмнө нь сэргийлэх боломж бий. Бохирын хоолойн холболт зөв үү? Стандартын материал ашигласан эсэхийг та л тогтмол хянаж чадна. Гэтэл ихэнх иргэдэд ийм мэдлэг дутдаг учраас аливаа осол аваар гарах эрсдэл өсдөг байна. Тиймээс иргэдийнхээ ая тух, аюулгүй таатай амьдрах нөхцлийг хянаж ажилладаг мэргэжлийн байгууллагынхан өнөөдөр эхлүүлсэн сарын аяны хүрээнд иргэддээ илүү хандана.
“Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо” сарын аяны хүрээнд барилга байгууламж, автотээвэр, цахилгаан эрчим хүч гэх зэргээр 4 чиглэлээр ажлууд төлөвлөсөн байна. Хөдөө орон нутгийн ашиглалтын хугацаа нь дууссан, насжилт өндөр хуучин барилгуудыг тоолж, судалгаа гаргах бол Улаанбаатарт үерийн далангуудыг цэвэрлэх, засах ажлуудыг эхлүүлнэ. Сарын дараа аяныг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн идэвхийг харгалзан, шилдгүүдийг ч шалгаруулах юм байна. Иргэн таны аюулгүй байдалд таны үүрэг, хяналт их чухал учраас тус аянд бусдыгаа дэмжиж оролцохыг уриалж байлаа.
| Насжилт өндөр, хуучны барилгуудын судалгааг гаргана | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.