Дорноговь аймгийн Иххэт сумын өндөр настан Ж.Нямбар нь 20 гаруйхан наснаасаа ачааны "Зил 130" машины жолоочийн ажилд хуваарилагдаж, жоншны уурхайн жолооч явсан нэгэн. Тэрээр 1980-аад оны сүүл 90-ээд оны эхээр хаагдсан тус уурхайд 36 жил тээвэр хийжээ. Ж.Нямбарыг “ганган цагаан” нэрээр нь нутгийнхан нь андахгүй сайн мэддэг.
Ганцаараа явдаг "Ганган цагаан" жоншны уурхайгаас гадна геологи хайгуулын багт бас цөөн хэдэн жил ажиллаж байж. Ж.Нямбар гуай "Зил -130"-аас өөр олон тэрэг барьж явсан ч хамгийн хайртай тэрэг минь бол чиргүүлтэй 30 минь байлаа. Улаанбаатараас масло, Чойроос бензин, түлш зөөдөг байсан юм. Замдаа саатах, машин эвдрэх тохиолдол бараг л байсангүй ээ" гэж залуу сайхан насаа дурслаа. Түүний талаар манай сурвалжлагч Б.Энхсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
| "Ганган цагаан" | ||
| Үзсэн: 2221 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.