Шууд Chart

“Хүний эрхийн үндэсний комисс ба иргэний нийгмийн түншлэл” уулзалт болно

2017-04-17 10:54:16

"Хүний эрхийн үндэсний комисс ба иргэний нийгмийн түншлэл" сэдэвт 13 дахь уулзалт өнөөдөр НҮБ-ын байранд болно.

Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагад танилцуулах. 16 дахь илтгэлд тусгасан “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Цэргийн алба хаагч, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Уг илтгэл нь УИХ, Засгийн газар болон түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг арилгах, хэрэгжилтийг хангахад чиглэсэн санал, зөвлөмж бүхий эрх зүйн эх сурвалж болох ач холбогдолтой.

Энэхүү 16 дахь илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахын тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлох зорилгоор дээрх уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХЗДХЯ, ХНХЯ зэрэг төрийн 13, иргэний нийгмийн 87 байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хүний эрхийн үндэсний комисс ба иргэний нийгмийн түншлэл” уулзалт болно  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй