Шууд Chart

АНУ-ын дэд ерөнхийлөгч Солонгосын хойг дахь цэрэггүй бүсийн ойролцоо очжээ

2017-04-17 11:50:05

Солонгосын  хойгийн  нөхцөл  байдлыг   сүүлийн өдрүүдэд  мэдээж олон улсын хэвлэлүүд анхааралтай  ажиглаж  байгаа. Умард  Солонгосын  их  удирдагч  Ким Ир  Сений 105  жилийн ой өнгөрсөн бямба гарагт болсон.  Үүнтэй  холбоотойгоор  цөмийн болон пуужингийн туршилт хийвэл Америкийн тэнгисийн  цэргийн цохилтын бүлэг  хариу  болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь гээд  олон таамаг  сэжиг байсан.  Тэгвэл өчигдөр өглөө Умард Солонгос пуужингийн туршилт  хийхийг оролдсон  ч бүтэл  муутай  болсон тухай  хэвлэлүүд мэдээллээ.  

Ийм нөхцөлд АНУ-ын  дэд Ерөнхийлөгч  Майк  Пенсийн Өмнөд  Солонгос дахь айлчлал болж байгаагаараа  ихээхэн анхаарал  татаж  байна. Тэрээр дөнгөж  түрүүхэн хоёр Солонгосыг   тусгаарладаг  цэрэггүй  бүсийн ойролцоох  цэргийн  баазад очсон аж.  "Бонифас" цэргийн  бааз нь  цэрэггүй  бүсээс 4 км-ийн зайтай оршдог.

Энд   Өмнөд  Солонгос болон АНУ-ын  цэргүүд байрладаг юм.  Тэрээр энд алба  хааж байгаа Америкийн цэргүүдтэй ч уулзсан  байна. Америкийн дэд  Ерөнхийлөгч  Азийн орнуудаар  хийх 10 өдрийн  айлчлалаа  ийнхүү Өмнөд Солонгосоос  эхэлж байна. Өчигдөр  Сөүлд  ирсэн  даруйдаа  АНУ Солонгосын хойг дахь  энх тайван  аюулгүй байдлыг хамгаалахад анхаарна гэдгийг дахин илэрхийлсэн юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Солонгосын хойг дахь цэрэггүй бүсийн ойролцоо очжээ  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй