Шууд Chart

“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум Булган аймагт боллоо

2017-04-17 11:59:35

Булган аймаг эдийн засгийн хөгжлийнхөө бодит байдалд тулгуурлан нутаг орноо   хөгжүүлэх “Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форумыг анх удаа зохион байгууллаа.

Тус форумд ХХААХҮЯ, БСШУСЯ, БХБЯ, Үндэсний хөгжлийн газраас төлөөлөгчид оролцож орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа эргэлтэнд оруулахад дэм болохуйц бизнес зөвлөмжүүдийг хүргэж, харилцан санал бодлоо хуваалцсан байна.

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг үүрэгт ажлаа аваад найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гаргасан томоохон шийдвэрүүдийнх нь нэг нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлүүдээ дэмжиж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагууд хэрэгцээт бараа материал, ажиллах хүчээ зөвхөн орон нутгаасаа авах захирамж гаргасан явдал юм. Ингэснээр сард дунджаар 400-500 сая төгрөгийг орон нутагтаа үлдээх болсон  байна.

“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форумыг үр дүнтэй зохион байгуулахын тулд дөрвөн сарын турш бэлтгэсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Булган аймгийн Засаг даргын тамгын газар, SICA судалгаа, зөвлөх үйлчилгээний компанитай хамтран аймгийнхаа эдийн засгийн тойм судалгаа хийснээ форумын үеэр танилцууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум Булган аймагт боллоо  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй