Дорноговь аймгийн Иххэт сум дунд сургуулийн хэрэгжүүлж буй “Боломж” төслийг хэрэгжүүллээ.
Боловсролын чанарыг дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт сургуулиуд хамрагдаж, урлаг, спортын хичээлдээ ашиглагддаг материал хэрэгсэл, анги танхимаа тохижуулдаг. Тэгвэл дээрх сумын сургуулийн багш нар энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, бусдаасаа арай өөр хэлбэрээр төсөл хэрэгжүүлж, сурагчдынхаа сурлагын чанарыг дээшлүүлж байна.
Иххэт сумын сургуулийнхан тус тэтгэлэгт хамрагдан “Боломж” төслийг хэрэгжүүлснээр математик, геометрийн хичээлүүдээ онцолж, хичээвэл бидэнд ямар боломж байх вэ, бид өөрсдөө юу хийж, бүтээж чадах вэ гэдгээ эрэлхийлжээ.
Төслийн хүрээнд дээрх хоёр хичээлийг сурагчдад илүү ойлгомжтой, энгийн хялбар аргаар заах материалуудыг бэлтгэсэн байна.
| Иххэт сум дунд сургуулийн хэрэгжүүлж буй “Боломж” төслийг хэрэгжүүллээ | ||
| Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.