Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг хэмээх газар динозаврын музей байгуулах ажлыг эхлүүллээ.
Говь нутгийн онцлогийг харуулсан динозаврын музейг, судалгааны төвийн хамт байгуулахаар ярилцаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож, Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ-ын тэргүүн М.Болорцэцэгээр ахлуулсан АНУ-ын ЗГ-ын харъяа үндэсний паркийн палеонтлогич, архитекторч нараас бүрдсэн судлаачдын баг аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Дэлхийд алдаршсан динозаврын ховор олдворууд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг орчмоос олдсон байдаг.
Эхний ээлжинд Музейг хаана байгуулах байршлаа тодорхойлох юм байна. Динозаврын музей байгуулалтын ажлыг эхлүүлснээр энэ нутгийг зорих гадаад дотоодын жуулчдын урсгал нэмэгдэж тэр хирээр орон нутгийн иргэдийн амьдрал дээшилнэ хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
| Өмнөговьд динозаврын музей байгуулна | ||
| Үзсэн: 1426 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.