Шууд Chart

Иххэт сумын сургууль нь хамгийн их аж ахуйч

2017-04-17 17:27:33

Дорноговь аймгийн Иххэт сумын ерөнхий боловсролын сургууль нь туслах аж ахуйгаа үлгэр жишээч хөгжүүлжээ. Тус сургууль нь Монгол Улсын баатар Дашийн Дашваажилын нэрэмжит юм. Байгуулагдсан цагаасаа дэргэдээ мал үржүүлэх, ногоо тарих аж ахуйг хөгжүүлж, сурагчдад онолын мэдлэг, амьдралын арга ухааныг сургасаар байна.

Хаалгаар нь оронгуут л цэцэг алагласан энэ сургууль Дорноговь аймгийн бусад сургууль, цэцэрлэг бас төрийн байгууллагуудын найдвартай нийлүүлэгч.

Алелсины модноос эхлээд төрөл бүрийн цэцэг, тарималыг 10-аад жил тарьж, сурагчиддаа онолын мэдлэгийнх нь хажуугаар амьдрах арга ухаан зааж байна. Үүнд багш, сурагч, ажилчид идэвхтэй оролцдог гэнэ.

Тус сургууль нь бусдаас онцлогтой. 40-өөд онд Нүдэн гэдэг газар байгуулагдаж байсан сургуулиас эхлээд уурхайн дэргэдэх Зүлэгт тосгоны сургууль, Иххэт сумын сургууль гээд гурван сургууль нийлсэн арвин түүхтэй. Сургуулийн туслах аж ахуй ч тэр үеэс эхтэй энэ ажлыг гардан эхлүүлж байсан захирал дурсаж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иххэт сумын сургууль нь хамгийн их аж ахуйч   
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй