Дархан-Уул аймгаас 33 сурагч 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор боллоо. Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, БСШУСЯ-аас хэрэгжүүлж байгаа боловсролын чанарын шинэчлэл Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна. Боловсролын салбарын чанарын нэг үзүүлэлт бол улсын төрөлжсөн олимпиад юм.
Уг олимпиадын хоёрын даваа 14 хичээлээр явагдаж, 380 багш, давхцсан тоогоор 1734 сурагч оролцжээ. Үүнээс 33 сурагч, 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор болсон байна.
Энэ жилийн төрөлжсөн олимпиадын хоёрын давааны дүнг өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад “Оюуны-Ирээдүй”, “Од” цогцолбор, есдүгээр сургууль, “Монгол-Оюу”, “Жигүүр” цогцолбор, 18 дугаар сургууль амжилтаа бататган тогтвортой амжилттай оролцсон байна
| Төрөлжсөн олимпиадад Дархан-Уул аймгаас 33 сурагч, 16 багш оролцоно | ||
| Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.