Шууд Chart

Монгол Улсын харцага Г.Намсрайжавын охин “Эрдмийн богц” төслийг санаачилжээ

2017-04-18 10:04:39

Увс аймгийн Өмнөговь, Ховд суманд “Эрдмийн богц” төсөл хэрэгжихээр боллоо. Энэхүү төслийг Увс аймгийн Ховд сумын харъяат Монгол Улсын харцага Г.Намсрайжавын охин Энхчимэг санаачилсан байна.

Төслийн нийт санхүүжилт нь 250 сая төгрөг аж. Австралийн Засгийн газраас 50 хувийг нь санхүүжүүлэхээр болсон бол үлдсэн 50 хувийг хандивын аргаар цуглуулах юм байна.

Төслийн нээлтэд аймгийн удирдлагууд, Австрали Улсаас Монголд суугаа элчин сайд Жон Лангтри болон аймгийн боловсролын салбарын төлөөллүүд оролцлоо.

“Эрдмийн богц” төслийн гол зорилго нь алслагдсан сум, багт амьдарч байгаа малчин өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэж байна

Энэ төсөлд 4-5 насны сургуулийн өмнөх боловсролыг хүртэж чадахгүй байгаа 50 гаруй хүүхэд хамрагдаж төсөл хэрэгжих хугацаанд 50 ном уншиж, 10-ыг нь чөлөөтэй ярьж чаддаг болох. Мөн 15 төрлийн тоглоом ашиглаж сурах, эрүүл мэндийн анхан шатны мэдлэгтэй болох зэргээр бэлтгэгжих юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол Улсын харцага Г.Намсрайжавын охин “Эрдмийн богц” төслийг санаачилжээ  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй