Өнөөдөр хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Анх 1983 онд ЮНЕСКО-гийн 22 дахь удаагийн ерөнхий бага хурлын чуулганаар хөшөө дурсгал, түүхт газруудыг хамгаалах өдрийг баталсан бөгөөд үүнээс хойш дэлхийн улс үндэстнүүд тухайн өдөр тодорхой нэг уриалга дэвшүүлсэн тэмдэглэсээр иржээ.
Хөшөө дурсгал бол тухайн хүн болоод түүхэн үйл явдлыг хойч үе нь санан дурсаж буйн баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илэрхийлэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюуны сэтгэлгээний илэрхийлэл болдог юм. 2017 оны энэ өдрийг “Соёлын өв, тогтвортой аялал жуулчлал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.








| Өнөөдөр хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.