Техник технологийн салбарын томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох "Apple" компани өөрийн бүтээгдэхүүнд нэвтрүүлсэн IOS системээ автомашинд нэвтрүүлэх талаар анх 2014 онд олон нийтэд мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч оны сүүлээр, өөрийн зохион бүтээсэн жолоочгүй автомашинаа зохион бүтээж байгаа тухай зарласан. Тус компани дэлхийн хамгийн анхны мэдрэгчтэй утас болох "Iphone" утас зохион бүтээсний 10 жилийн ойдоо зориулан энэхүү жолоочгүй автомашинаа үйлдвэрлэж байгаагаа ч мөн энэ үеэрээ мэдэгдсэн.
Тэгвэл тус компани энэхүү жолоочгүй автомашины туршилтаа нийтийн эзэмшлийн автозам дээр турших эрхээ өнгөрсөн 7 хоногт авсан тухайгаа албан ёсоор зарлалаа. Тодруулбал, АНУ-ын Калифорни мужийн моторт тээврийн хэрэгслийн газраас тус мужийн нийтийн эзэмшлийн автозамд энэ туршилтыг хийх зөвшөөрлийг олгожээ.
Гэхдээ тус компаниас гадна дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид төдийгүй бусад томоохон компаниуд ч тухайлбал "Google" компани энэ төрлийн автомашиныг хэрэглээнд нэвтрүүлэхээр мөн зорин ажиллаж байгаа. Одоогийн байдлаар, АНУ-ын Калифорни мужийн нийтийн эзэмшлийн автозам дээр 29 компани өөрийн зохион бүтээсэн тээврийн хэрэгслийг туршаад байна. Харин "Apple" өөрийн автомашиныг турших 30 дахь компани болох юм.
"Google" компани л гэхэд, өөрийн бүтээсэн жолоочгүй автомашинаа 3,2 сая км замд туршжээ. Судалгаагаар, Калифорни мужид өдөрт 8 мянган км жолоочгүй автомашины туршилт хийдэг байна. "Apple" болон "Lexus" нарын хамтран бүтээж байгаа энэхүү жолоочгүй автомашины төслийг "Титан" хэмээн нэрлэдэг бөгөөд, төслийн багт 1000 гаруй ажилчид багтаж байгаа аж.

| "Аpple" жолоочгүй автомашинаа нийтийн эзэмшлийн автозам дээр туршина | ||
| Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.