БНХАУ дотооддоо бүтээсэн анхны зорчигч тээврийн "С-919" онгоцны туршилт сургуулилтыг өнгөрөгч Ням гарагт хийжээ. Энэ тухай Хятадын Синхуа агентлаг мэдээлсэн байна. Туршилтын нислэгийг Шанхай хотын Пү Дүн олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн 4 дүгээр зурваст гүйцэтгэжээ. Нисэхээс өмнөх сургуулилтыг анх удаа хийсэн ч "С-919" онгоц амжилттай давсан байна. Ингэснээр энэ зорчигч тээврийн онгоц нь албан ёсоор нислэг үйлдэх хамгийн сүүлийн бэлтгэл сургуулилт, сорилтоо амжилттай давж, нислэг үйлдэхэд бэлэн болсон гэсэн үг юм. Хятадын төрийн өмчийн агаарын тээврийн компани 2014 оноос зорчигч тээврийн дунд зайн "С-919" хэмээх онгоцыг үйлдвэрлэх ажлаа эхлүүлжээ. Өнгөрөгч оны сүүлчээс хөлгийн дотоод зүйлсийг суурилуулж, угсралтын ажлыг дууссан байна.
Зорчигч тээврийн "С-919" хэмээх энэхүү онгоц нь нийт 150 хүний суудалтай, 12 мянган метрийн өндөрт, цагт 834 км-ийн хурдтайгаар зогсолтгүй 5.5 мянган км зам туулах чадвартай дунд зайны хөлөг юм байна. Энэхүү онгоцыг Хятадын нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарыг дэлхийн хэмжээнд гаргахад хүчтэй нөлөөлнө гэсэн хүлээлт олон улсад байгаа.
Түүнчлэн өнөөдөр зах зээл дээр тэргүүлж буй Эйрбус болон шинэ үеийн "Бойнг" онгоцны загваруудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай гэж тодорхойлжээ. Уг онгоцыг "ARJ 21" хэмээх Хятадын дотоодын зах зээлд арилжаагаараа тэргүүлдэг загвар технологи дээр суурилан илүү сайжруулан бүтээсэн байна. Ирэх 20 жилийн хугацаанд Хятад улс шинээр 6000 гаруй онгоцыг үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн төлөвлөгөөтэй гэнэ.
| БНХАУ-ын иргэний агаарын тээврийн "С-919" онгоцны туршилтыг хийлээ | ||
| Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.