Ухаалаг утас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч "Samsung" корпораци энэ оны ээлжит шинэ загварын гар утас болох "Samsung Galaxy S-8" болон плас утсаа өнгөрөгч сарын сүүлээр олон нийтэд танилцуулсан. Зах зээлийн шинжээчид, уг утсыг нэг жилийн дотор 50 сая хувь борлуулагдана гэсэн урьдчилан тооцоог гаргаад байсан.
Тэгвэл энэ тооцоо бодит биеллээ олоход нэг алхам урагшиллаа хэмээн харж болохоор байна. Учир нь, "Samsung Galaxy S-8" гар утасны урьдчилсан захиалгын тоо зөвхөн эхний 2 өдөртөө буюу энэ сарын 10-ны байдлаар 550 мянгад хүрээд байсан. Харин энэ тоо өчигдрийн байдлаар 1 сая урьдчилсан захиалга аваад байгаа тухай тус улсын Ёнхап сайт мэдээлж байна. Энэ нь "Samsung"-ийн өмнөх дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож байгаа хэрэг юм. Өнгөрөгч онд шинээр танилцуулсан, өмнөх "Note-7" тухайн үед 2 өдрийн дотор нийт 275 мянган хүн урьдчилж захиалгаа өгч байсан аж.
"Samsung Galaxy S-8" гар утсыг албан ёсоор ирэх 21-нээс эхлэн Солонгос, Канад болон АНУ, Их Британи улсуудаар худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд "Samsung Galaxy S-8" нь 720 америк доллар, "Samsung Galaxy S-8 Plus" нь 820 доллар байгаа юм.
"Samsung Galaxy S-8"-ийн хамгийн том бөгөөд бусдаас ялгарах хэд хэдэн онцлог байгаа. Тухайлбал, 5 өнгийн сонголттой, 360 градусаар зураг авах камертай, мөн бэлэн бус төлбөр тооцоог хийхээр баталгаажуулахдаа хэрэглэгчийнхээ царайг таних шинэ функцтэй болсон байна.
| "Samsung Galaxy S-8" гар утасны урьдчилсан захиалга 1 саяд хүрчээ | ||
| Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.