Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр хөшөө Энэтхэгт сүндэрлэнэ

2017-04-19 10:20:04

Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн бишрэн шүтдэг шүтээн, бурхан болоод тухайн улсын түүхэнд нэрээ мөнхөлсөн баатруудад зориулан хөшөө дурсгал цогцолбор босгодог.

Дэлхийн хамгийн өндөр 10 хөшөөний 8 нь Бурхан багш Буддашийн дүр байх жишээтэй. АНУ-ын Эрх чөлөөний хөшөө 93 м, Волгаград хотын Аугаа эх орны дайны “Эх орон” хөшөө 91 м, Бразилийн Рио Де Жанейрогийн алдарт Христийн хөшөө 39.6 м байдаг байна.

Тэгвэл Энэтхэгчүүд дэлхийн хамгийн өндөр хөшөөг сүндэрлүүлж, шинэ дээд амжилт тогтоохоор хөшөөний шаваа тавьжээ. 16-р зуунд тус улсыг удирдаж байсан Чатрапати Шиважигийн хөшөө бүхий цогцолборыг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 192 метр өндөртэй байх юм. Энэ хөшөө Хятадын Хэнань мужид орших 154 м өндөр Буддагийн хөшөөнөөс даруй 40 гаруй м-ээр өндөр байх юм.

Харин АНУ-ын Эрх чөлөөний хөшөөнөөс хоёр дахин өндөр буюу ойролцоогоор 60 давхар байшинтай тэнцэх хэмжээтэй байна. Барилгын ажлын нийт өртөг 530 сая америк доллар байх тооцоо гараад байгаа юм. Арабын тэнгисээс буцаан авсан газарт уг хөшөөг барих бөгөөд барилгын ажил нийт 3 жил үргэлжилж, 2019 онд ашиглалтад орно.

Гэхдээ энэ хөшөөг барихад зарцуулагдах төсөв хэт өндөр байна гэсэн шүүмжлэл дагуулж байна. Ойролцоогоор 30 гаруй мянган иргэд энэхүү төслийг эсэргүүцэж, төслөө зогсоохыг шаардсан өргөх бичгийг Засгийн газартаа бариад байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулах гэж байна хэмээн шүүмжилж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн өндөр хөшөө Энэтхэгт сүндэрлэнэ   
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй