Орчуулгын аппликейшн үйлдвэрлэдэг томоохон мэдээлэл технологийн компаниуд япон хэлний аппликейшн нэвтрүүлж байна. Майкрософт компани энэ оны дөрөвдүгээр сард ухаалаг гар утсанд зориулсан япон хэлний орчуулагч аппликейшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү софтверийг олон хүн нэгэн зэрэг ашиглах боломжтой бөгөөд япон хэл дээрх яриаг бусад хүний гар утсан дээр текст хэлбэрээр гаргаад хөрвүүлж өгдөг юм байна.
Энэхүү аппликейшн нь араб, хятад, англи зэрэг 10 хэлнээс орчуулга хийдэг юм байна. Майкрософт компанийн Япон дахь салбарын технологийн ахлах мэргэжилтэн Акира Шикабара нь их олон хүн энэхүү аппликейшнийг ашиглах байх гэж найдаж байгааг NHK телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Аппликейшн нь их олон хэрэглэгчтэй болсноор тухайн хиймэл оюун ухаан бүхий аппликейшнийг илүү сайжруулах, улам боловсронгуй болгох боломжтой юм. Бусад компаниудын орчуулагч аппликейшнээс дурдвал Гүүгл компанийн аппликейшн нь камерын тусламжтайгаар байгууллагын хаяг, болон хоолны газрын цэс зэрэг энгийн үг хэллэгийг орчуулах чадвартай юм байна.
| Арван хэлнээс шууд орчуулах чадвартай ухаалаг утасны аппликейшн зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.