Шууд Chart

Хоол хүргэлтийн роботыг Сан Франциско хотод ашиглаж эхэллээ

2017-04-19 10:44:18

Бид өмнө нь АНУ-ын нийслэл Вашингтон хотын оршин суугчид хоол хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглаж эхэлсэн тухай мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл АНУ-ын баруун эргийн томоохон хотуудын нэг болох Сан Франциско хотод хоол хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглаж эхэлсэн талаарх мэдээлэл байна.

Тодруулбал, гарааны бизнесээ эхлүүлж байгаа "Марбле" компани энэ сарын 12-ноос эхлэн тус хотын ресторануудад энэхүү үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд эхний үр дүн нааштай байгаа юм байна. Ажиллах ерөнхий горимын тухайд өмнө танилцуулж байсантай ижилхэн. YelpEat24 хэмээх гар утасны апп-ны тусламжтайгаар хэрэглэгч хоолны захиалгаа өгч, робот таны захиалсан хоолыг заасан хаягийн дагуу хүргэнэ гэсэн үг юм.

Харин роботын технологийн хувьд одоогийн зах зээл дээр гаргахаар туршиж байгаа жолоочгүй авто машины удирдлагатай ерөнхийдөө төстэй юм. Ийнхүү хүргэлтийн үйлчилгээнд роботыг нэвтрүүлснээр үйлчилгээ шуурхай болохоос гадна хүргэлтийн үйлчилгээнд гардаг зардлыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоог мөн гаргаад байгаа юм. Энэхүү роботыг бүтээхийн тулд 4 сая америк долларыг зарцуулсан гэх тооцоог зохион бүтээгчдийн зүгээс хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоол хүргэлтийн роботыг Сан Франциско хотод ашиглаж эхэллээ   
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй