Шууд Chart

Дорнод аймагт эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн боллоо

2017-04-19 12:48:24

Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн боллоо. Энэ зөвлөлгөөнөөр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа  ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн тэгш бус харьцаа зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.

Энэхүү форумыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хөгжлийн төвийг түшиглэн зохион байгууллаа. Аймгийн салбар, салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд болон гэртээ хүүхдээ хардаг зарим ээжүүдийг оролцуулж тэдний санал бодлыг сонсож, дуу хоолойг нэгтгэх зорилгоор жил бүр нэг сэдвийн хүрээнд энэ зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэг хүн амаа өсгөх бодлого, амьдралын чанар, сэдвийн дор, бидэнд шийдэл байна уриатайгаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 18-34 насны  бүхий л бүлгийн төлөөлөл болхуйц 60 гаруй залуу эмэгтэй хамрагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод аймагт эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн боллоо  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй