Шууд Chart

БНХАУ Европын улс орнуудтай шууд холбогдох төмөр замын ачаа тээврийн 5 шинэ чиглэлийг нээжээ

2017-04-19 13:22:36

БНХАУ Европын улс орнуудтай шууд холбогдох төмөр замын ачаа тээврийн 5 шинэ чиглэлийг нээжээ. БНХАУ-ын гурван ч хот Европтой төмөр замаар шууд холбогдсон байна.

Үүнд, Хятадын хойд бүсэд орших Чифэн хот, зүүн хойд бүсэд байрлах Ляонин мужийн Далянь болон Инкоу зэрэг хотууд хамаарч байгаа юм. Ингэснээр Хятад улс төмөр замын ачаа тээврийн чиглэлд Европын 28 хот руу богино хугацаанд очих зам нээгдэж байна.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын “Чайна Рейлвай Экспресс” төмөр замын оператор ачаа тээврийн галт тэрэгний хурдыг 80-120 км цаг хүртэл нэмэгдүүлсэн байна. Ингэснээр Хятад улсаас Европ руу төмөр замаар дамжин хүрэх ачаа тээврийн хэмжээ өдрөөр бус цагаар нэмэгдэнэ гэжээ.

Харин БНХАУ ХБНГУ-тай ачаа тээврийн төмөр замын тогтмол харилцаа холбоотой юм. Тухайлбал, Хятадын Гуандун мужаас хөдөлсөн ачааны галт тэрэг 19 хоногийн дараа Германы Дуйсбургт хүрч очдог байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Европын улс орнуудтай шууд холбогдох төмөр замын ачаа тээврийн 5 шинэ чиглэлийг нээжээ   
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй