Британийн Ерөнхий сайд Треза Мэй парламентын ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Түүний төлөвлөгөөгөөр зургаадугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль болох юм байна.
Британийн парламент энэ асуудлаар өнөөдөр хуралдаж ээлжит бус сонгуулийн төлөвлөгөөг зөвшөөрөх эсэхээ шийднэ. Ерөнхий сайдад 2020 оны ээлжит сонгуулийн хугацааг наашлуулахад парламентын гишүүдийн 3-ны 2-ынх нь дэмжлэг хэрэгтэй болох юм. Ингэж өмнө нь баримталж байсан байр сууриа өөрчилж байгаа Ерөнхий сайд Треза Мэй "Ерөнхий сайд болсон цагаасаа эхлэн би 2020 он хүртэл ямар ч сонгууль байх ёсгүй гэж хэлж байсан. Гэхдээ ирэх он жилүүдэд бүрэн итгэл, аюулгүй байдлыг бий болгох цорын ганц арга зам нь энэ сонгуулийг явуулах юм гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр "Брексит буюу Европын холбооноос гарах эцсийн гэрээний эсрэг санал өгч, түүний төлөвлөгөөний эсрэг зогсож байгаа нам, улс төрийн хүчнүүд, парламентад сонгогдоогүй гишүүдийн байр суурийг иш татан, хэрвээ бид одоо сонгууль явуулахгуй бол тэдний улс төрийн тоглоом үргэлжилсээр байхаас гадна Европын холбоотой хийж байгаа хэлэлцээр хамгийн бэрх шатанд, дараагийн сонгуулийн үед таарна” гэж тайлбарлажээ.
| Треза Мэй парламентын ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ | ||
| Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.