Шууд Chart

Египетийн археологчид 3,5 мянган жилийн настай занданшуулсан шарил олжээ

2017-04-20 10:05:59

Египетийн археологчид 3500  жилийн настай эртний булшийг олж илрүүлжээ.  Энэ талаар тус улсын археологийн яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Археологичид уг булшийг Египетийн өмнөд хэсэгт орших Луксор хотын ойролцоох эртний Дра-Абул-Нага хотын ойролцоогоос олжээ. Энэхүү Т хэлбэрийн булш нь эртний шинэ вант улсын Юшерат хотын үеийн булш болохыг олж тогтоосон талаар мөн мэдээлж байна. 

Мөн булшин дотор маш олон эртний хөшөө дурсгал, эд өлгийн зүйлс, эдлэл хэрэглэлүүд ч хамт олдсон талаар онцолсон байна. Эдгээр олдворуудыг он цагийн хувьд авч үзвэл, манай эриний үеийн 1550-1069 он буюу эртний египетийн Хаанчлалын шинэ эрин үед хамаарагдаж байж магадгүй хэмээн таамаглаж байгаа талаар мэдээлсэн юм. Түүнчлэн, Археологчдын нээж илрүүлсэн эдгээр Булш нь маш сайн хадгалагдан үлдсэн нь онцгой ач холбогдолтой олдвор боллоо хэмээн онцолсон байна. Эдгээр олдворын дунд хэдэн мянган ширхэг мод болон керамик материалаар урласан уран баримлууд ч байсан гэнэ.

Мөн үүний хажуугаар маш олон төрлийн өнгө хэлбэр бүхий сав суулга ч хамт хадгалагдан үлджээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар эдгээр үнэт олдворууд нь тэгш өнцөгт олон өрөө тасалгаа бүхий зай талбайтай Булшинд хадгалагдан үлдсэн нь Эртний шинэ хаанчлалын эрин үетэй холбоотой гэж мэдэгдсэн. Харин Археологчид энэхүү булшнаас олдсон олдворуудыг зөвхөн эхлэл хэсгүүд гэжээ. Учир нь тус Булшинд сүүлийн зуунтай холбоотой хадгалагдан үлдсэн олдворууд ч олдсон байна. Одоогоор мэргэжилтнүүд түүхийн ховор олдворыг шинжилж, Булшинд хадгалагдсан занданшуулсан шарил хэн болохыг олж тогтоож, гарал угсаа болон ямар зэрэг зиндааны хүн байсан тухай олж илрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египетийн археологчид 3,5 мянган жилийн настай занданшуулсан шарил олжээ  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй