Шууд Chart

"Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага" сэдэвт сургалт болов

2017-04-24 13:04:03

Эрүүл мэндийн хөгжлийн төв,  ШӨХТГ-ын  хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар Эрүүл мэнд, хөдөлмөр  нийгмийн хамгааллын салбарын ХЭАХН –тай хамтран нийслэл болон Хэнтий аймгийн эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260:2015 стандартын хэрэгжилтийг хангах нь” сургалтыг 4 дүгээр сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар:

1.    Шудрага өрсөлдөөн болон хэрэглэгчийн холбогдолтой хууль, дүрэм, заавар, хэрэглэгчийн эрх үүрэг, эрхийг хамгаалах үйл ажиллагаа, хэрэгжиж буй үндэсний хөтөлбөр,

2.     Эмийн чанар аюулгүй байдал, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2014 стандартын хэрэгжилтийг хангах,

3.    Эмийн санд ажилладаг эмийн мэргэжилтний анхаарах зүйл, иргэдэд зориулсан мэдээлэл сургалт явуулах тухай асуудлуудаар холбогдох мэргэжилтнүүд хичээл заалаа.

Мөн сургалтын үеэр оролцогчдын сонирхсон асуултад хариулж мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага" сэдэвт сургалт болов   
Үзсэн: 1974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй