Шууд Chart

Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа

2026-08-26 14:50:57

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч танилцах уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангаж, сайжруулах төслүүдийн талаар санал солилцов.

Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг 2026 онд даргалж, Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд уулзалтын хүрээнд АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчлал хийхээр мөн төлөвлөж байна.

Талууд тус айлчлалын үеэр Монгол Улс болон АХБ хоорондын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэрэгжилтийг шуурхай эхлүүлэхэд итгэлтэй буйгаа илэрхийлэв гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 


Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй