
ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болсонтой холбогдуулан Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан талархал илэрхийлж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Кувейтийн сангийн төлөөлөгчид хэлэхдээ, уг санхүүжилтийг анх парламентийн ордон барихаар төлөвлөж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас баригдахгүй байсаар дахин хуваарилалт хийгдэж эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон юм. Бидний хувьд эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлэхийн зэрэгцээ зогсонги байсан барилгын ажлыг үргэлжлүүлэн үр дүнтэй ашиглах болсонд баяртай байна. Цаашид богино хугацаанд их ажлыг хамтран амжилттай хэрэгжүүлье гэв. Тэд айлчлалынхаа үеэр уг барилгын явцтай газар дээр нь очиж танилцах юм.
Кувейтийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.